ТООСНЫ СИСТЕМИЙН МАШИНЧ (хаагдсан)


Нээлтийн огноо: 2023-03-02
Хаалтын огноо: 2023-03-10 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус
Ажлын цаг: Ээлжээр
Цалинжих нөхцөл: Батлагдсан тариф

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Зуух ба тоосон системийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад шаардлагатай бүх үйлчилгээг хийж гэмтэл, саатал доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Дулааны инженер мэргэжилтэй байх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Эерэг хандлагатай, нийтэч, багаар болон бие дааж ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (3 хувь)
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний үнэмлэх
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт

Санамж

  • Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
  • Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
  • Ярилцлагын шатанд шалгарсан ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдсан байна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.