Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн (Хаагдсан)


Нээлтийн огноо: 2023-03-10
Хаалтын огноо: 2023-03-31 өдрийн 11:00 цаг
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, гаргасан бодлого, шийдвэр нь тухайн компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн эсэх, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн эсэхэд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил илэрвэл уг зөрчлийг арилгахыг холбогдох этгээдээс шаардах, шаардлагыг эс биелүүлбэл уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх, улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг хүргүүлэх, компанийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах талаар гүйцэтгэх удирдлагад үүрэг өгч, хэрэгжилтийг хянах, холбогдох этгээдээс шаардах, хувьцаа эзэмшигчдийн хуралд биечлэн оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан бол энэ тухайгаа мэдээлж, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулах, тодруулга хийх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авалтын талаар санал боловсруулах, гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн зарчимд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих.

Тавигдах шаардлага

  • Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  • Тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх.
  • Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
  • Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
  • Компанитай аливаа бизнесийн холбоогүй.
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх.
  • Цахилгаан, эрчим хүч /0713/, Эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай санхүү, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх.

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/ (Татаж авах)
  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • Ажил байдлын тодорхойлолт/ ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар

  • Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны бичиг хэргийн ажилтан хүлээн авна.

Анхаарах зүйлс

  • Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг зэргийг гаргацтай бичих.
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2 хүртэлх компанид гаргана.