ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН (Хаагдсан)


Нээлтийн огноо: 2023-05-05
Хаалтын огноо: 2023-05-18 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Захиргаа удирдлагын хэлтэс
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн
Ажлын цаг: Ээлжээр
Цалинжих нөхцөл: Батлагдсан тариф

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Ээлжийн хугацаанд хариуцсан объектыг гаднын болон дотоод халдлагаас урьдчилан хамгаалах, байгууллага руу орж байгаа болон байгууллагаас гарч байгаа хүн, машин, бараа материалыг шалгах, хуваарьт талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний үнэмлэх
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлэх, эсхүл компанийн байранд авчирч өгөх.
  • Материалын бүрдэл дутуу бол сонгон шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу.
  • Материалын /анкет/ сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.