ВАГЕРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАРЧИН (Хаагдсан)


Нээлтийн огноо: 2023-08-09
Хаалтын огноо: 2023-08-23 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Хүнд/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: 880,000-аас эхэлнэ

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Компанийн их ба урсгал засвар, шинэчлэлийн ажил болон үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор мазут аж ахуй, вагер, тунгаасан ус, гүний худгуудын насосууд болон тэдгээрийн шугам хоолой, хаалт арматур, тулгуур бэхэлгээний засвар, гүүрэн кран, мазут аж ахуйн гар таль, тунгаасан усны насосын станцын цахилгаан зэрэг тоноглолын механизмуудын найдвартай ажиллагааг хангах ажлыг графикийн дагуу мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн бус дунд болон түүнээс дээш
  • Техникийн тусгай мэргэжлийн боловсролтой байх, Эрчим хүчний чиглэлээр сургалт, курс, дамжаанд сууж мэргэжил эзэмшсэн байх /мэргэжлийн үнэмлэхтэй байх/
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа.

Санамж

  • Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
  • Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.