ХАЛАХ ГАДАРГУУГИЙН ЗАСВАРЧИН (Хаагдсан)


Нээлтийн огноо: 2024-03-28
Хаалтын огноо: 2024-04-10 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: 1,056,000-аас эхэлнэ

Гүйцэтгэх үүрэг

  • Компанийн үндсэн болон туслах тоноглолын их болон урсгал засвар, гэмтэл устгалт, ТЗБАХ-ний засварын ажлыг засварын технологи, норм норматив, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, тоноглолын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Техникийн тусгай мэргэжлийн боловсролтой байх. Эрчим хүчний чиглэлээр сургалтанд сууж тоног төхөөрөмжийн засварчны мэргэжил эзэмшсэн байх.
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах.
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх.
  • Багаар болон бие даан, ачаалал дааж ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлэх, эсхүл компанийн байранд авчирч өгөх.
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн ажлын шаардлагын дагуу хэрэглэнэ.