ХАЛАХ ГАДАРГУУГИЙН СЛЕСАРЬ (1)


Нээлтийн огноо: 2025.10.13
Хаалтын огноо: 2025.10.28-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: Дагалдан: 1,346,400-аас эхэлнэ
Үндсэн ажилтан: 2,422,425-аас эхэлнэ.

Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1


Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Компанийн үндсэн болон туслах тоноглолын их болон урсгал завсар, гэмтэл устгалтад, ТЗБАХ-ний засварын ажлыг засварын технологи, норм норматив цаг хугацаанд хийж гүйцэтгэх, тоноглолын тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Бүрэн бус дунд болон түүнээс дээш
  • Техникийн тусгай мэргэжлийн боловсролтой байх, Эрчим хүчний чиглэлээр сургалтад сууж тоног төхөөрөмжийн засварчны мэргэжил эзэмшсэн байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, орсон, гарсан тушаалууд.
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу