ТУРБИН ЦЕХИЙН ТУСЛАХ МАШИНЧ


Нээлтийн огноо: 2025.12.05
Хаалтын огноо: 2025.12.19-ний өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Турбин цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Ээлжээр
Цалинжих нөхцөл: Дагалдан: 1,346,400-аас 1,615,680
Үндсэн ажилтан: 1,929,715-аас 2,589,602

Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1


Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Турбин цехийн туслах тоноглолын хэвийн, тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг ханган хянаж, ашиглалтын үеийн үйлчилгээг болон үйлдвэрлэлийг технологийн горимын дагуу ТАД, ААД, ГАУСД, ХАБЭА-н хуулийн хүрээнд зөрчилгүй явуулж тоноглолын ашиглалтын түвшинг тогтоон, техникийн бичиг баримтыг хөтлөх.

Тавигдах шаардлага

  • Дулааны мэргэжил эзэмшсэн байх /мэргэжлийн үнэмлэхтэй байх/
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
  • Өөрийн намтар (өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлага, ажилд орвол ямар бүтээлтэй ажиллах, яагаад манай компанид ажиллах сониртой байгаа талаар товч тодорхой бичих)

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу