ЗУУХАН ЦЕХИЙН ЗУУХНЫ МАШИНЧ (2)
Нээлтийн огноо: 2026-03-30
Хаалтын огноо: 2026-04-30-ны өдрийн 12:00 цаг хүртэл
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Ээлжийн
Цалинжих нөхцөл:
Дагалдан: 1,346,400-аас эхэлнэ
Үндсэн ажилтан: 2,900,000-аас эхэлнэ
Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 2
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Технологийн сахилга батыг мөрдөж, ТАД, ААД, ГАУСД-н зөрчилгүй, үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажиллагаанд байгаа зуухнуудын параметрийг жигд байлгах ажлыг хариуцан ажиллана.
Тавигдах шаардлага
- Дээд боловсролтой байх.
- Дулааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
- Харааны болон дуу чимээний мэдрэмжээр тоноглолын ажиллагаа, гэмтэл доголдлыг тодорхойлж чаддаг байх. Сурах, шинийг эзэмших хүсэл эрмэлзэлтэй. Бие дааж хариуцлага хүлээх, шийдвэр гаргах чадвартай байх.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах.
- Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх.
- Тогтвор суурьшилтай ажиллах.
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
- Өөрийн намтар (өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлага, ажилд орвол ямар бүтээлтэй ажиллах, яагаад манай компанид ажиллах сониртой байгаа талаар товч тодорхой бичих)
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
- Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу