ЖИЖҮҮРИЙН ЦАХИЛГААН МОНТЁР (хаагдсан)
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- 1000в хүртэл хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжинд үйлчилгээ, сэлгэн залгалтыг бие даан хийх, 1000в-оос дээш хүчдэлтэй тоноглолд шуурхай ажиллагаа, сэлгэн залгалтыг ээлжийн даргатай хамтран хийх, аваари, саатлын үед шуурхай ажиллах, цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж ажиллах.
Тавигдах шаардлага
- Цахилгааны мэргэжилтэй байх /мэргэжлийн үнэмлэхтэй байх/
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
- Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Эерэг хандлагатай, нийтэч, багаар болон бие дааж ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Цээж зураг (3 хувь)
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний үнэмлэх
- Гурван үеийн товч намтар
- Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
Санамж
- Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
- Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
- Ярилцлагын шатанд шалгарсан ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдсан байна.
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.