ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН (Хаагдсан)
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Ээлжийн хугацаанд хариуцсан объектыг гаднын болон дотоод халдлагаас урьдчилан хамгаалах, байгууллага руу орж байгаа болон байгууллагаас гарч байгаа хүн, машин, бараа материалыг шалгах, хуваарьт талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэх.
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
- Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Багаар болон бие дааж ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Цээж зураг (2 хувь)
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний үнэмлэх
- Гурван үеийн товч намтар
- Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
- Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлэх, эсхүл компанийн байранд авчирч өгөх.
- Материалын бүрдэл дутуу бол сонгон шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу.
- Материалын /анкет/ сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.