ТООСНЫ СИСТЕМИЙН МАШИНЧ (Хаагдсан)


Нээлтийн огноо: 2023-05-05
Хаалтын огноо: 2023-05-18 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хүнд
Ажлын цаг: Ээлжээр
Цалинжих нөхцөл: Батлагдсан тарифаар

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Компанийн үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор зуух ба тоосны системийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай бүх үйлчилгээг хийж гэмтэл, саатал, доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн бус дунд болон түүнээс дээш боловсролтой байх
  • Эрчим хүчний мэргэжлийн курс дамжаа болон сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж тоног төхөөрөмжийн засварчнаар төгссөн. Мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний үнэмлэх
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлэх, эсхүл компанийн байранд авчирч өгөх.
  • Материалын бүрдэл дутуу бол сонгон шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу.
  • Материалын /анкет/ сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.