АВТОМАТ, ТЕХНОЛОГИЙН ХАМГААЛАЛТ ДОХИОЛЛЫН ЗАСВАРЧИН (Хаагдсан)
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Дулааны тоноглолуудад суурилагдсан автоматик, дохиолол, хамгаалалтын их, урсгал засвар, угсралт монтаж, тохируулгын ажлыг стандартын дагуу хийж, тэдгээрийн байнгын бэлэн байдал, найдвартай үнэн зөв ажиллагааг хангах.
Тавигдах шаардлага
- Цахилгааны мэргэжил эзэмшсэн байх /мэргэжлийн үнэмлэхтэй байх/
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
- Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
- Компьютерын программ хангамж, техник хангамжийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Цээж зураг (2 хувь)
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний үнэмлэх
- Гурван үеийн товч намтар
- Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
- Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлэх, эсхүл компанийн байранд авчирч өгөх.
- Материалын бүрдэл дутуу бол сонгон шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу.
- Материалын /анкет/ сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.