ӨРЛӨГ ДУЛААН ТУСГААРЛАЛТЫН ЗАСВАРЧИН (Хаагдсан)
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Зуухны үндсэн болон туслах тоноглолын их болон урсгал засвар, гэмтэл устгалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний засварын ажлыг чанартай цаг хугацаанд хийж гүйцэтгэх, тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
Тавигдах шаардлага
- Бүрэн бус дунд болон түүнээс дээш
- Техникийн тусгай мэргэжлийн боловсролтой байх, Эрчим хүчний чиглэлээр сургалт, курс, дамжаанд сууж мэргэжил эзэмшсэн байх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
- Ажлын цаг баримтлах, үнэнч, шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Багаар болон бие дааж ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Цээж зураг (2 хувь)
- Иргэний үнэмлэх
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Гурван үеийн товч намтар
- Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
- Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа.
Санамж
- Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
- Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.