ЗУУХАН ЦЕХЭД ЗАСВАРЧИН (ХААГДСАН)


Нээлтийн огноо: 2023-11-23
Хаалтын огноо: 2023-12-06 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл: Дагалдах хугацаанд 880,000; Үндсэн цалин 1,250,000-аас эхэлнэ.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Компанийн зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааны хэтийн болон ойрын хөгжлийн стратеги төлөвлөлтөд тусгагдсан ажил, зуухны хаалт арматур, шугам хоолойн ажлыг засварын технологи, норм норматив цаг хугацаанд хийж гүйцэтгэх ба засварыг графикт хугацаанд хийх, цехийн тоноглолын тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх
  • Эрчим хүчний чиглэлийн сургалт дамжаанд суралцаж үнэмлэх, сертификат авсан байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа. Ажилд орсон, гарсан тушаал.

Санамж

  • Иргэн материалаа өөрийн биеэр эсвэл цахимаар ирүүлнэ.
  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
  • Материалын сонгон шалгаруулалтанд шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлаганд оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөц, сургалтын мэргэжилтнүүд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.