АРХИВЧ (Хаагдсан)


Нээлтийн огноо: 2024-02-19
Хаалтын огноо: 2024-03-15 өдрийн 15:00 цаг
Хэлтэс: Захиргаа удирдлагын хэлтэс
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн
Ажлын цаг: Өдрөөр
Ажиллах хугацаа: Хугацаагүй
Цалинжих нөхцөл: 1,056,000-аас эхэлнэ

Гүйцэтгэх үүрэг

  • Компанийн архивын үйл ажиллагааг холбогдох хууль, журам, стандартын дагуу хариуцлагатай үнэн зөв хийж гүйцэтгэхэд чиглэнэ.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Архив, албан хэрэг хөтлөлтөөр мэргэжлийн сургууль, курст суралцаж төгссөн байх. Сертификат болон үнэмлэхтэй байх.
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль; Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам; Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам; Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт; Архивын баримтыг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах нийтлэг журам; Баримт бичгийн стандарт MNS5140-1:2021, MNS5140-2:2021, MNS5140-3:2021; Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам; Төрийн байгууллагад хэрэглэх архив, албан хэрэг хөтлөлтийн программ хангамжид тавигдах нийтлэг шаардлага, цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг шаардлага; Галын аюулгүй байдлын тухай хууль; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль; Галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж биелүүлж ажиллах.
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх.
  • Багаар болон бие даан, ачаалал дааж ажиллах чадвартай байх.
  • Англи, Орос хэлтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлэх, эсхүл компанийн байранд авчирч өгөх.
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн ажлын шаардлагын дагуу хэрэглэнэ.