БАРИЛГЫН ЗАСВАРЧИН (ХААГДСАН)


Нээлтийн огноо: 2024-09-20
Хаалтын огноо: 2024-10-11 өдрийн 17:00 цаг
Хэлтэс: Механик бэлтгэлийн цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус - Хүнд
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл:
Дагалднаар ажиллах хугацаанд: 1,056,000-аас эхэлнэ
Үндсэн ажилтан: 1,400,000-аас эхэлнэ

Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1


Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Компанийн нутаг дэвсгэрт ажлын байрны нөхцөл сайжруулах, төлөвлөгөөт барилгын их ба урсгал засварын ажлыг зураг төсөл, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Тусгай дунд боловсролтой
  • Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй /Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй байх/
  • Барилгын засал чимэглэлийн ажил гүйцэтгэхээс гадна бусад барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх ажиллах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Цээж зураг (2 хувь)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Гурван үеийн товч намтар
  • Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
  • Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, орсон, гарсан тушаалууд.

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.