ДХХА-ИЙН ЗАСВАРЫН СЛЕСАРЬ /АЛСЫН УДИРДЛАГА, АВТОМАТИКИЙН/ (ХААГДСАН)
Нээлтийн огноо: 2024-08-20
Хаалтын огноо: 2024-09-03 өдрийн 15:00 цаг
Хэлтэс: ДХХА-ийн цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус - Хүнд
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл:
Дагалднаар ажиллах хугацаанд: 1,056,000-аас эхэлнэ
Үндсэн ажилтан: 1,500,000-аас эхэлнэ
Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Компанийн дулааны хянах хэмжүүр, автоматикийн тоноглолуудад суурилагдсан алсын удирдлага, автоматик, дохиолол хамгаалалтын их, урсгал засвар, угсралт монтаж, тохируулгын ажлыг стандартын дагуу хийж, тэдгээрийн байнгын бэлэн байдал, найдвартай, үнэн зөв ажиллагааг хангана.
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- Эрчим хүчний салбарын үндсэн болон бусад холбогдох шаардлагатай мэргэжлийг мэргэжлийн сургууль эсвэл Эрчим хүчний сургалтын төвд суралцаж эзэмшсэн, мэргэжлийн үнэмлэхтэй байх
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
- Ажлын цаг баримтлах, үнэнч шударга, тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Цээж зураг (2 хувь)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Гурван үеийн товч намтар
- Оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт
- Өмнө нь ажил хийж байсан бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, орсон, гарсан тушаалууд.
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ.
- Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна.
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.