ЗАСВАРЫН СЛЕСАРЬ /АЛСЫН УДИРДЛАГА, АВТОМАТИК, ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТЫН/ (1)
Нээлтийн огноо: 2025-05-13
Хаалтын огноо: 2024-05-26-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Хүнд/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл:
Дагалдан: 1,267,200-аас эхэлнэ
Үндсэн ажилтан: 1,984,617-оос эхэлнэ.
Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Дулааны тоноглолуудад суурилагдсан автоматик, дохиолол, хамгаалалтын их, урсгал засвар, угсралт монтаж, тохируулгын ажлыг стандартын дагуу хийж, тэдгээрийн байнгын бэлэн байдал, найдвартай үнэн зөв ажиллагааг хангана.
Тавигдах шаардлага
- Бүрэн бус дунд болон түүнээс дээш
- Эрчим хүчний салбарын үндсэн болон бусад холбогдох шаардлагатай мэргэжлийг мэргэжлийн сургууль эсвэл Эрчим хүчний сургалтын төвд суралцаж эзэмшсэн, мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Цахилгаан, хөргөх бодис агуулсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийн тэмдэг тэмдэглэгээ нэршлийг мэддэг, схем унших, холбогдох хэмжилтийн багажуудыг ашиглаж чаддаг байх.
- Ажлын цагийг ягштал баримталдаг, шударга үнэнч, зарчимч, ёс зүйтэй, ачаалал дааж ажиллах чадвартай байх.
- Эйр кондейшн засварлах, дагалдах эд ангиудыг угсрах, суурилуулах, холболт хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
- Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу