ТООСНЫ СИСТЕМИЙН МАШИНЧ (2)


Нээлтийн огноо: 2025-05-13
Хаалтын огноо: 2025-05-26-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Хэлтэс: Зуухан цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Халуун/
Ажлын цаг: Ээлжээр
Цалинжих нөхцөл:
Дагалдан: 1,267,200-аас эхэлнэ
Үндсэн ажилтан: 2,251,334-өөс эхэлнэ.

Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 2


Ажлын байрны үндсэн чиг үүрэг

  • Зуух ба тоосон системийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад шаардлагатай бүх үйлчилгээг хийж гэмтэл, саатал доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага

  • Мэргэжил /Дулааны инженер/
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах
  • Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

  • "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт

Санамж

  • Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
  • Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
  • Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу