Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт

"ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ"
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

  • Гавьяа шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Ашиглалтанд орсон: 1965.10.02
  • Суурилагдсан чадал: 83 МВт/цаг
  • Хүний нөөц: 484 ажилтан

"ДДЦС" ТӨХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

   "Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн дүүрэгт нийтдээ 47.7 га талбайд оршдог. Дарханы ДЦС-ын суурийг 1963 онд тавьж, 1965 онд анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтанд оруулсан бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг юм.

   "ДДЦС" ТӨХК үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Төвийн эрчим хүчний системд нийлүүлж, Дархан хотыг дулааны эрчим хүчээр бүрэн хангадаг. Үйлдвэр 83 МВт/цаг нийлбэр чадалтай ба жилд дунджаар 430-470 мянган тн нүүрсийг Шарын гол, Багануурын уурхайгаас худалдан авч технологийн хэрэгцээндээ ашиглан 447 сая киловатт цахилгаан эрчим хүч, 1196 мянган гигакалори дулааны эрчим хүч боловсруулдаг.

   Үйлдвэр БКЗ-75-39ФБ маркын цагт 75 тонн уур боловсруулах хүчин чадалтай 9 зуух, АПТ-12-35-10 маркийн тус бүр 12МВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай 4 турбин, АПТ-35/39-3.4-1.0 маркын 35МВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай 1 турбин генератортай.

   Үндсэн ба туслах тоноглолууд нь сүүлийн үеийн ухаалаг хянах хэмжүүр, автоматикийн хэрэгслүүдээр тоноглогдсон. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110кВ-ын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110кВ-ын агаарын шугамаар Дарханы 220кВ-ын дэд станц, Сүхбаатар, Дархан, Ерөө, Шарын голын уурхайтай холбогддог. 35кВ-ын шугамаар Энх тал болон Дархан САА-тай, 6кВ-ын шугамаар Дарханы үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй холбогддог. Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаанаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ томоохон үйлдвэрүүдийг технологийн хэрэгцээний уураар хангаж ажилладаг.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

   Хэрэглэгчээ дээдэлсэн, найдвартай үйлдвэрлэгч компани байна.

АЛСЫН ХАРАА

   Бид 2030 он гэхэд хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, хүчин чадлаа нэмэгдүүлсэн, үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий нийгмийн хариуцлагатай компани болно

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Чадварлаг, бүтээлч ажилтан
  • Эерэг хандлага
  • Ажиллах эрүүл, аюулгүй орчин
  • Багийн ажиллагаа
  • Түүхэн замнал

ЧАНАРЫН БОДЛОГО

   Бид цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийг үр ашигтай горимоор, өндөр чанартай, хатуу хяналттай, нарийн хэмжилттэй, сахилга бат хариуцлагатай шуурхай явуулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангана.

Видео танилцуулга

Түүхэн замнал

  • 1963 он

    Станцын суурийг тавив

    1963.11.04

    ДЦС-ын суурийг тавих ёслолд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын АИХ-ын дарга Ж.Самбуу нар оролцсон.

  • 1965 он

    ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭВ

    1965.10.02

    Станцын анхны агрегатуудыг ашиглалтад оруулснаар Дархан хотод цахилгаан гүйдэл өгч, эрчим хүч түгээж эхлэв.

  • 1966 он

    АШИГЛАЛТАНД БҮРЭН ОРОВ

    1966.01.14

    Станцыг ашиглалтад бүрэн хүлээн авах ёслолд хоёр улсын удирдагч Л.И.Брежнев, Ю.Цэдэнбал нар оролцон нээж байсан.

  • 1970 он

    В.И.ЛЕНИНИЙ НЭРЭМЖИТ БОЛОВ

    1970.04.16

    Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1970.04.16-ны 61 дүгээр зарлигаар В.И.Лениний нэрэмжит болов.

  • 2001 он

    ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОВ

    2001.07.09

    Засгийн газрын 2001.07.09-ний өдрийн Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор Хувьцаат компани болов.

хүний нөөц

Удирдлага

1 (0.2%)

Инженер техникийн ажилтан

90 (18.6%)

Албан хаагч

29 (6.0%)

Ажилчин

322 (66.5%)

Бага тушаалын ажилтан

42 (8.7%)

Нээлттэй ажлын байр

1 (0.2%)
18-30 нас
31-50 нас
51-с дээш
Дээд
Тусгай дунд
Бүрэн дунд

Удирдлагын баг

image

Төрийн өмчийн хороо

image

Эрчим хүчний яам

image

Д.Мөнхжаргал

ТУЗ-ийн дарга

Эрчим хүчний яамны салбарын хяналтын газрын шинжээч

image

Б.Ариундэлгэр

ТУЗ-ийн гишүүн

Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч

image

Д.Одмаа

ТУЗ-ийн гишүүн

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн

image

Ж.Баттулга

ТУЗ-ийн гишүүн

ХААИС-ийн Эдийн засгийн бизнесийн сургуулийн багш, менежментийн ухааны доктор (Ph.D)

image

П.Даваадорж

ТУЗ-ийн гишүүн

Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч

image

Д.Төртулга

ТУЗ-ийн гишүүн

Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийн газрын дулааны хэлтсийн шинжээч

image

А.Молор

ТУЗ-ийн гишүүн

ТБӨЗГ-ын мэдээлэл технологийн ажилтан, удирдлага төлөөллийн асуудал хариуцсан мэргэжилтэн

image

Т.Одончимэг

ТУЗ-ийн хараат бус гишүүн

"Мишээл-Од аудит" ХХК-ийн гүйцэтгэх захирал

image

Д.Бат-Эрдэнэ

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Дархан-Уул аймгийн ОНҮГ-ын Үйлдвэр технолгийн газрын дарга

image

М.Жаргалсайхан

"ДДЦС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

image

Б.Хаш-Эрдэнэ

"ДДЦС" ТӨХК-ийн ерөнхий инженер

image

Ц.Ууганбаяр

"ДДЦС" ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга

image

Х.Алтангэрэл

"ДДЦС" ТӨХК-ийн Инженерийн албаны дарга

image

Ц.Энхбаатар

"ДДЦС" ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

image

Л.Балт

"ДДЦС" ТӨХК-ийн Хяналтын хэлтсийн дарга

image

Э.Алтантулга

"ДДЦС" ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга

image

Л.Оюунбат

"ДДЦС" ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн дарга

image

Б.Батжаргал

"ДДЦС" ТӨХК-ийн Зуухан цехийн дарга

image

Б.Баяр

"ДДЦС" ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн дарга

image

Г.Мэндсайхан

"ДДЦС" ТӨХК-ийн Хими цехийн дарга

image

Ц.Хишигсүрэн

"ДДЦС" ТӨХК-ийн Турбин цехийн дарга

image

Д.Баасандорж

"ДДЦС" ТӨХК-ийн Цахилгаан цехийн дарга

image

Н.Отгонбаатар

"ДДЦС" ТӨХК-ийн Механик бэлтгэлийн цехийн дарга

image

Д.Сэргэлэн

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

"ДДЦС" ТӨХК-ийн хуульч

СТАНЦААС ТӨРСӨН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛТНУУД

image

5

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

image

16

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

image

55

Алтангадас одон

image

108

Хөдөлмөрийн хүндэт медаль

Холбоо барих

Захидал илгээх
Компанийн хаяг Монгол улс,
Дархан-Уул аймаг, Дархан сум,
Үйлдвэрийн дүүрэг

Төв шуудан 45040, шуудангийн хайрцаг-938
Холбоо барих Утас: 7037-3021, 7037-3022
Факс: 7037-3021
И-мэйл: darhanpp@mongol.net